Талбайн танилцуулга

Монгол улсдаа хамгийн том талбайтай гаалийн хяналтын бүсийн нэгээр тооцогддог, гаалийн нэг цэгийн үйлчилгээ, чингэлэг, ачааны автомашины рентген байгууламж, ачиж буулгах цогц логистик системтэйгээр үйлчилж буй тул таны цаг хугацаа зардлыг хэмнэнэ.  Манай компани тээвэр үйлчилгээний экспорт, импорт, дамжин өнгөрөх, карго, агаарын ачаа, тээвэрлэлт, талбай, авто зэрэг хэлтэс хэсгүүд та бүхний 20 болон 40 тоннын чингэлэгээр, хүнд болон хэтрүү овортой ачаа, хөргөлтөнд байх болон тусгай нөхцөлтэй, аюултай бүх төрлийн ачааг найдвартай тээвэрлэнэ. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүрээнд төмөр замын тээвэрлэлт хийх, зуучлах тусгай зөвшөөрлөөр тээвэр зууч компаниудад гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулахаар түрээслэн импорт экспортын ачаа барааг Монголтранс ХХК -ийн нэр дээр хаяглан авчрах, илгээх процессийн үйл ажиллагааг явуулж хамтран ажиллаж байна. Терминал ложистикийн талбайд 25тн даацтай автокран, 1-3,5тн даацтай автоачигч, 32тн даацтай гүүрэн кран, хүнд даацын автомашинаар ажил гүйцэтгэж байна. Өөрийн эзэмшлийн хүнд даацын автомашинаар хот дотор болон хөдөө аймгуудад ачаа барааг тээвэрлэх талаар олон жилийн баялаг туршлагатай билээ.