Түүхэн товчоо

2015 он:

Хөшигтийн хөндийн дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэсэн.

2014 он:

Багахангайн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, Чойр, Сайншандын салхин сэнсний тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

2013 он:

НВЦ компанийн Баянчандмань дахь тахианы байр, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

2008-2010 он:

Монгол улсын төмөр замаар хамгийн их ачаа тээвэрлэсэн тээвэр зуучийн компаниар шалгарсан.

2008 он:

Дотоодын хүнс, барилгын салбарын томоохон импортлогч болон үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийг тогтмол тээвэрлэсэн.

2006 он:

Чойрын авто замын тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

2005-2007 он:

Оюу толгой төслийн ачааг Хятадын Ганц мод боомтоор дамжуулан Гашуун сухайтын боомтоор авто тээврээр тээвэрлэсэн.

2003-2005 он:

Австралийн Рок ойл компанийн нефтийн хайгуул олборлолтын иж бүрэн тоног төхөөрөмж, овор хэтэрсэн 35 вагон ачааг Казакстан улс руу тээвэрлэсэн.

2003-2004 он:

Тайваниас 7000 тонн цагаан будааны тээврийг хийж гүйцэтгэв.

2003 он:

25000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэв.

2002 он:

Тахь тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.

2002 он:

Шивээ овоо дахь нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэв.

2000-2003 он:

Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд 7 аймгийн51 сумын төвд суурилуулах 120 дизель станцын тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулж хэрэглэгчдэд хүргэж өгөх ажлыг хийсэн. Газар тариаланг дэмжих KR-2 төслийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Финлянд улсаас 40 орчим тракторыг тээвэрлэн оруулж ирсэн. НҮБ-аас буцалтгүй тусламж болгосон 30 мянган тонн тэжээлийг хөдөөгийн сумдад хүргэх ажлыг гүйцэтгэв.

2001 он:

Казакстан улсаас 8000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэсэн.

2000 он:

Багануур дахь нүүрсний уурхайн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

1999 он:

Англи болон Финланд улсаас комбайн болон тоног төхөөрөмжийн тээвэр.

1996-1998 он:

Хотын нийтийн тээврийн 120 автобус, нийгмийн халамжийн бага оврын машиныг оруулж хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн.

1993-1998 он:

Буянт-Ухаагийн нисэх буудлын өргөтгөл, Улаанбаатар-Эрдэнэ сумын авто замын байгууламжийн төсөл, II, III, IV цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэв

1992 он:

Япон улсын компаниудтай ажил төрлийн холбоо тогтоож Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөлд оролцож барилгын материал, тоног төхөөрємжийг суурилуулах тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулсан.

1991 он:

Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв.