Компанийн танилцуулга

Анх 1990 онд УБТЗ -ын Хэрэг эрхлэх газрын бүтцэд “ Монгол тээх ” пүүсийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь одоогийн Монголтранс ХХК-ний үндэс суурь болсон юм.

“ Монгол тээх ” пүүс нь бие даасан үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар 1991 онд олон улсын тээвэр зуучийн “ Монголтранс ” компани болон байгуулагдсан юм.

Толгойтод байрлах Монгол улсын хамгийн том салбар замыг ашиглалтад оруулж тээвэр зуучийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бид бий болгосон.

Тээвэр зуучийн салбарт олон жил ажилласан манай мэргэжлийн хамт олон дэлхийн 100 гаруй оронтой холбоо тогтоож тээврийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан юм.

Манай компани нь үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсон, тээврийн салбартаа мэргэшсэн олон жил оршин тогтносон  найдвартай компани юм.

Бид бүх төрлийн тээврийн үйлчилгээг үзүүлж чадахаас гадна таны ажлыг хөнгөвчилж ирээдүйн амжилтын тань найдвартай хамтрагч байх болно.

25 жилийн хугацаанд бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлж Дэлхийн чанарын байгууллагаас 3 удаа алтан цомоор шагнасан нь бидний амжилтын бахархал билээ.