Түүхэн товчоо

  • 1991 он: Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв.
  • 1992 он: Япон улсын компаниудтай ажил төрлийн холбоо тогтоож Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөлд оролцож барилгын материал, тоног төхөөрємжийг суурилуулах тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулсан.
  • 1993-1998 он: Буянт-Ухаагийн нисэх буудлын өргөтгөл, Улаанбаатар-Эрдэнэ сумын авто замын байгууламжийн төсөл, II, III, IV цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэв.
  • 1996-1998 он: Хотын нийтийн тээврийн 60 автобус, нийгмийн халамжийн бага оврын машиныг оруулж хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн.
  • 1999-2001 он: Англи болон Финланд улсаас комбайн болон тоног төхөөрөмжийн тээвэр.
  • 2000 он: Багануур дахь нүүрсний уурхайн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж байсан.
  • 2001 он: Казахстан улсаас 8000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэж байсан.
  • 2000-2003 он: Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар төслийн хүрээнд 7 аймгийн 51 сумын төвд суурилуулах 120 дизель станцын тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулж хэрэглэгчдэд нь хүргэж өгсөн. Газар тариаланг дэмжих KR-2 төслийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Финлянд улсаас 40 орчим тракторыг Монголд тээвэрлэн оруулж ирсэн. НҮБ-аас буцалтгүй тусламж болгосон 30 мянган тонн тэжээлийг хөдөөгийн сумдад хүргэх ажлыг гүйцэтгэв.
  • 2002 он: Шивээ овоо дахь нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэв.
  • 2002 он: Амьд морь тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.
  • 2003 он: 25000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэв.
  • 2003-2004 он: Тайваниас 7000 тонн цагаан будааны тээврийг хийж гүйцэтгэв.
  • 2003-2005 он: Австралийн Рок ойл компанийн нефтийн хайгуул олборлолтын иж бүрэн тоног төхөөрөмж, овор хэтэрсэн 35 вагон ачааг Казахстан улс руу тээвэрлэсэн.
  • 2005-2007 он: Оюутолгой төслийн ачааг Хятадын Ганц мод боомтоор дамжуулан Гашуун Сухайтын боомтоор авто тээврээр тээвэрлэсэн.
  • 2006 он: Чойрын замыг тавьсан замын тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.
  • 2008 он: Үндэсний хүнс, барилгын салбарын томоохон импортлогч болон үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийг тогтмол тээвэрлэсэн.
  • 2008-2010 он: Монгол улсын төмөр замаар хамгийн их ачаа тээвэрлэсэн тээвэр зуучийн компаниар шалгарч байсан.
  • 2013 он: НВЦ компанийн Баянчандмань дахь тахианы байр, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.
  • 2014 он: Багахангайн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, Чойр, Сайншандын салхин сэнсний тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
  • 2015 он: "Хөшөгтийн хөндийн" дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн тээврийг одоог хүртэл гүйцэтгэж байна.