Чингэлэг

Овор хэмжээ, тэмдэглэгээ, дугаар бохир жин, хийц нь стандартчилагдсан дотор нь ачаа ачих зориулалттай ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж нэг болон хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж болох, ачиж буулгах, шилжүүлэн ачих үед механикжсан ачих буулгах хэрэгсэл ашиглаж болохуйц тоноглол бүхий тээврийн нэгжийг чингэлэг гэнэ.
Чингэлэгийн дугаар тэмдэглэгээ нь 2 мөрөөр бичигдсэн байдаг.
Дунд даацийн чингэлэгт
1.
Эхний мөрний дугаар нь 9 тооноос бүрдэнэ. Эхний тоо нь чингэлэгийн төрөл хэмжээ, дараачийн 7 тоо нь чингэлэгийн дэс дугаарыг, сүүлчийн 9 дэх тоо нь хяналтын тоог,(өөрөөр хэлбэл дугаар зөв бичигдсэнийг шалгах) тус тус заана.
2.
Хоёрдох мөр нь 5 тооноос бүрдэнэ. Эхний 3 тоо нь хэний эзэмшил болох, дараачийн 2 тоо нь хийц, зориулалтыг харуулна.
Тухайлбал :
319999006
804 00
Энд :
3 бохир жин (3 тонн)
1999900- серийн дугаар
6- хяналтын тоо
804- Украины эзэмшилийн чингэлэг
00-хийцийн онцлог
Их даацийн чингэлэгт
1.
Эхний мөрөнд: Чингэлэг эзэмшигчийг тодорхойлох 4 үсгээс бүрдсэн товчилсон нэр, түүний дараа 6 тооноос бүрдсэн чингэлэгийн дугаар, 7 дахь тоо нь хяналтын тоог заана. 4 үсгэн тэмдэглээний сүүлчийн U үсэг нь ачааны чингэлэг гэсэн шинж чанрыг заана. Эхний 3 үсэг нь чингэлэг эзэмшигчийн олон улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн нэр. Yсгэн тэмдэглээний дараа чингэлэгийн дэс дугаарыг заасан 6 оронтой тоон дугаар байна. 7 дахь тоо нь хяналтын тоо.
2.
Хоёрдох мөрөнд: Дугаар нь2 хэсгээс бүрдэнэ. Yсгэн ба тоон гэсэн 2 хэсэгтэй. Yсгээр тэмдэглэсэн хэсэг нь латин үсгээр эзэмшигч орны товчилсон нэрийг заана.
Тухайлбал :
RZDU 1234569
RU 2310
Энд :
RZD -Эзэмшигч т.з-ын код (Оросын төмөр зам)
U- Ачааны чингэлэг гэсэн шинж чанрыг агуулна
123456 - Чингэлэгийн дэс дугаар
9- хяналтын тэмдэг
23- чингэлэгийн хэмжээсүүдийг харуулах код (2-урт-6058 мм, 3-өндөр-2591мм),
10- чингэлэгийн төрөл (10-түгээмэл зориулалтын)
Чингэлэг дээрх бичээсүүд:
Чингэлэг дээр дараах бичээсүүд байна: Хаалган дээр-Дээд бохир жин (MGW) чингэлгийн өөрийн жин (TARE) килограммаар (kg), фунтаар (lb) бичсэн байна. Жишээ нь: ICC төрлийн чингэлгийн дээд бохир жинг 24000 кг биш харин 24384 кг. Энэ нь фунтыг кг-д нарийвчлалтайгаар шилжүүлсэнээс болсон ба зөвшөөрөгдөх хэмжээнд нөлөөлөхгүй.
Хажуугийн ханан дээр: Ээлжит их засварын хугацааг (сар ба он) бичнэ.