Үйлчилгээ

Экспорт

Ноос ноолуур, арьс шир, монгол гэр зэрэг экспортын ачааны бичиг баримтыг бүрдүүлэх, илгээгчийн агуулах болон үйлдвэрээс ачилтыг зохион байгуулах, гаалийн бүрдүүлэлтийг хийх, ачаа болон тээвэрлэлтийн даатгалд хамруулах зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлэх болно.

Хувийн болон  гэрийн хэрэгсэл, дипломат ачааны баглаа боодлыг зориулалтын дагуу хийж хаалганаас хаалганд хүргэж үйлчилнэ.

Аялал жуулчлал, адал явдалт аялалаар Монгол улсад зорчин буцах болсон автомашин, мотоцикл зэрэг тээврийн хэрэгслүүдийг найдвартай бэхлэн чингэлгийн гаалийн бүрдүүлэлт хийж  хаалганд хүргэх болно.

Онцгой нөхцөл шаардагдах химийн бодис , барааны дээж, яаралтай тээвэрлэх шаардлагатай үзэсгэлэнгийн барааг агаараар түргэн шуурхай тээвэрлэнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг илгээгчийн агуулах, үйлдвэрээс вагон, чингэлэг, автомашин зэрэг тээврийн бүх хэрэгслээр тээвэрлэн хүлээн авагчийн гарт хүргэх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ.