Таны найдвартай

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨТӨЧ

Тээвэр логистикийн салбартаа манлайлж, хэрэглэгчийг дээдэлж чанартай хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх.



МЭРГЭШСЭН АЖИЛТАН

60+ мэргэшсэн ажилтан, хилийн өртөөнүүдэд төлөөлөгчийн газар.




ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Өөрийн салбар зам, вагон буулгах тавцан, 32 тн-ын 2 гүүрэн кран, вандан кран. Хүнд даацын тээврийн автомашин, дулаан граш, халаалтгүй агуулах. Гаалийн рентген.



ТЕРМИНАЛ & ХҮЧИН ЧАДАЛ

Улаанбаатар хотын баруун хэсэгт 6 га талбайд үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаадаа 810 TEU ачаатай, 807 TEU хоосон чингэлэг боловсруулах боломжтой.



ЯАГААД МОНГОЛТРАНС ХХК?

МАНАЙ ДАВУУ ТАЛУУД


БАЙРШИЛ

Төмөр замын магистрал шугам дагуух байршил



ТОМ ТАЛБАЙТАЙ

Том талбай, хоёр талын орц, гарц, өөрийн агуулах




ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ

34 жилийн туршлага, хосолсон мэргэжилтэй ажилчид



ERP СИСТЕМ

Орчин үеийн тоног төхөөрөмж, санхүүгийн ERP систем



БОЛОМЖИЙН ҮНЭ

Гаалийн рентген, үнээр өрсөлдөх чадвар


ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АМЖИЛТ БА ШАГНАЛ

1995, 1997, 1998: Дэлхийн чанарын байгууллагаас “Алтан Цом” шагнал
ISO 9001:2015: Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Анх 1990 онд УБТЗ -ын Хэрэг эрхлэх газрын бүтцэд “ Монгол тээх ” пүүсийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь одоогийн Монголтранс ХХК-ний үндэс суурь болсон юм.

“ Монгол тээх ” пүүс нь бие даасан үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар 1991 онд олон улсын тээвэр зуучийн “ Монголтранс ” компани болон байгуулагдсан юм.


talbai.jpg


mendchilgee-e1745245057698-1200x871.jpg

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын тээвэр үйлчилгээний “Монголтранс” ХХК 1991 онд байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш тээврийн салбарт үйл ажиллагааг жигд тогтвортой явуулж байгаа хамт олон.

Бид цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс гаалийн баталгаат агуулах, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, агуулах зэргийг барьж байгуулах шатандаа явж байна.


ТООТ БАРИМТУУД

ТАЛБАЙНЫ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ

010123456789012345678901

ОНД БАЙГУУЛАГДСАН

Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв

012340123012345678900123456789001234567890

НИЙТ М2 ТАЛБАЙ

43000м2 талбайд хоосон чингэлэг 1000ш байрлуулах боломжтой


truck_green.png
01234567801234567890

ВАГОН ӨДӨРТ

2 салбар төмөр замаар өдөртөө 80 вагон (боловсруулах боломжтой)

01234567012345678900123456789001234567890

М2 ГААЛИЙН ТАЛБАЙ

Гаалийн хяналтын бүсийн 7000м2 талбайд 500-800ш контейнерийн боловсруулалт хийгдэнэ

Түүхэн замнал

1990 онд Улаанбаатар Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газрын бүтцэд “Монгол Тээх” пүүс нэртэйгээр байгуулагдсан нь “Монголтранс” ХХК-ийн үндэс суурь болсон юм. 34 жилийн турш тасралтгүй хөгжсөөр бид тээвэр ложистикийн салбарт манлайлагч болж, Монгол Улсын эдийн засаг, худалдааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

  • 1991 он:
  • 1992 он:
  • 1993-1998 он:
  • 1996-1998 он:
  • 1999 он:
  • 2000 он:
  • 2001 он:
  • 2000-2003 он:
  • 2002 он:
  • 2002 он:
1991 он:

Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв.

1992 он:

Япон улсын компаниудтай ажил төрлийн холбоо тогтоож Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөлд оролцож барилгын материал, тоног төхөөрємжийг суурилуулах тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулсан.

1993-1998 он:

Буянт-Ухаагийн нисэх буудлын өргөтгөл, Улаанбаатар-Эрдэнэ сумын авто замын байгууламжийн төсөл, II, III, IV цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэв.

1996-1998 он:

Хотын нийтийн тээврийн 120 автобус, нийгмийн халамжийн бага оврын машиныг оруулж хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн.

1999 он:

Англи болон Финланд улсаас комбайн болон тоног төхөөрөмжийн тээвэр.

2000 он:

Багануур дахь нүүрсний уурхайн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

2001 он:

Казакстан улсаас 8000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэсэн.

2000-2003 он:

Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд 7 аймгийн51 сумын төвд суурилуулах 120 дизель станцын тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулж хэрэглэгчдэд хүргэж өгөх ажлыг хийсэн. Газар тариаланг дэмжих KR-2 төслийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Финлянд улсаас 40 орчим тракторыг тээвэрлэн оруулж ирсэн. НҮБ-аас буцалтгүй тусламж болгосон 30 мянган тонн тэжээлийг хөдөөгийн сумдад хүргэх ажлыг гүйцэтгэв.

2002 он:

Шивээ овоо дахь нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэв.

2002 он:

Тахь тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.

  • 2003 он:
  • 2003-2004 он:
  • 2003-2005 он:
  • 2005-2007 он:
  • 2006 он:
  • 2008 он:
  • 2008-2010 он:
  • 2013 он:
  • 2014 он:
  • 2015 он:
2003 он:

25000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэв.

2003-2004 он:

Тайваниас 7000 тонн цагаан будааны тээврийг хийж гүйцэтгэв.

2003-2005 он:

Австралийн Рок ойл компанийн нефтийн хайгуул олборлолтын иж бүрэн тоног төхөөрөмж, овор хэтэрсэн 35 вагон ачааг Казакстан улс руу тээвэрлэсэн.

2005-2007 он:

Оюу толгой төслийн ачааг Хятадын Ганц мод боомтоор дамжуулан Гашуун сухайтын боомтоор авто тээврээр тээвэрлэсэн.

2006 он:

Чойрын авто замын тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

2008 он:

Дотоодын хүнс, барилгын салбарын томоохон импортлогч болон үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийг тогтмол тээвэрлэсэн.

2008-2010 он:

Монгол улсын төмөр замаар хамгийн их ачаа тээвэрлэсэн тээвэр зуучийн компаниар шалгарсан.

2013 он:

НВЦ компанийн Баянчандмань дахь тахианы байр, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

2014 он:

Багахангайн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, Чойр, Сайншандын салхин сэнсний тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

2015 он:

өшигтийн хөндийн дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэсэн.

  • ҮНЭТ ЗҮЙЛС
  • ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
  • ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
ҮНЭТ ЗҮЙЛС
  1. Үйлчлүүлэгчээ дээдлэх
  2. Мэргэшсэн хамт олон
  3. Аюулгүй ажиллагаа
ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
  1. Олон улсын стандартын гэрчилгээ баталгаажуулах
  2. Эрсдэлд суурилсан шийдвэр гаргах
  3. Үйлчлүүлэгчийн гомдлыг шуурхай шийдвэрлэх
  4. Ажилчдын ажлын орчныг сайжруулах
  5. Үйл ажиллагааг тогтмол шинэчлэх
ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Тээврийн шинэ бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн менежментийг сайжруулах
  • Хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг шинэчлэх
  • ХАБЭА-н стандартыг дээшлүүлэх
Утас: 7599-0088
И-мэйл: mtc@mongoltrans.mn
СХД, 20-р хороо Толгойт товчооны зам 63 тоот Улаанбаатар, Монгол улс