Танд санал болгох
Ложистикийн 30+ жилийн туршлагатай ажилласан хамт олон бид танд төрөл бүрийн зам тээврийн үйлчилгээг санал болгож байна.
ҮЙЛЧИЛГЭЭ
1991 оноос хойш бид ажиллаж ирсэн туршлагатай ба Монголын хамгийн найдвартай зам тээврийн хөтөч болно.
ГАДААД УЛС РУУ ГАРГАХ
Экспортын ачааны бичиг баримт, тээвэрлэлтийн даатгал, гаалийн бүрдүүлэлт зэрэг бүх үйлчилгээг үзүүлнэ.
МОНГОЛ РУУ ОРУУЛЖ ИРЭХ
Бид дэлхийн бүх улс орноос ачааг далайн, төмөр замын, агаарын тээвэрээр найдвартай хүргэж үйлчилнэ.
ДОТООД БОЛОН ГАДААДАД
Монголтранс ХХК нь гаалийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зөвлөгөө өгч, гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг бичнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
Тээврийн төрөл | Ачааны төрөл | Нэмэлт үйлчилгээ |
---|---|---|
Далайн тээвэр | Чингэлэг, түүвэр ачаа | Гаалийн зуучлал |
Төмөр замын тээвэр | Задгай, овор ихтэй ачаа | Даатгал, хүргэлт |
Агаарын тээвэр | Аюултай, төслийн ачаа | Агуулах, талбай түрээс |
Авто тээвэр | Импорт, экспорт | Чингэлэг худалдаа, түрээс |
Транзит, хот хоорондын | Ачилт, бэхэлгээ, сав баглаа | |
Энгийн болон хүнсний бүтээгдэхүүн |
ҮЙЛЧИЛГЭЭ
Хэтрүү овортой машин механизм, задалж тээвэрлэх боломжгүй ачаа барааг задгайгаар тээвэрлэх шаардлага гардаг. Бүх төрлийн задгай ачааны тээврийг зориулалтын бэхэлгээгээр тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.
Хэрэв та ачаагаа авах боломжгүй түр хугацаагаар хадгалуулах шаардлага гарвал бидэнд хандаарай. Таны шаардлагад тохируулан ачаа барааг тань хяналтын камер, харуул хамгаалалттай агуулах ба талбайд задгайгаар эсвэл чингэлэгт хадгална.
Задгай болон бусад төрлийн зарим ачааны тээвэрлэлтэд зайлшгүй бэхэлгээ хийх шаардлага гардаг. Ачааг нурж унах, эвдэрч гэмтэхээс урьдчилан сэргийлж зориулалтын бэхэлгээгээр бэхлэх үйлчилгээг бид үзүүлнэ.
Бид монгол улс дундуур дамжин өнгөрөх бүх тээврийг зохион байгуулж бичиг баримт бүрдүүлэлт хийж танд үйлчлилгээ үзүүлэх болно.
Бид таны шаардлагт нийцүүлэн дэлхийн улсуудаас түүвэр ачааг тогтсон цагийн хуваарийн дагуу автомашинаар тээвэрлэнэ.
Бид Монгол улсын аль ч цэгт таны ачааны шаардлагад тааруулан чингэлэг болон задгайгаар зориулалтын машин техникээр хүргэнэ.
Таны хэрэгцээнд нийцсэн чингэлгийн түрээс мөн чингэлэг худалдааны үйлчилгээг танд санал болгож байна.
Аюулгүй, найдвартай
Тээврийн явцад учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ачаа бараагаа даатгуулах бүрэн боломжтой.
Бид өөрсдийн хамтран ажилладаг байгууллагуудаараа дамжуулан таны ачаанд тохирох даатгалын үйлчилгээг үзүүлж мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Тусгай тээврийн үйлчилгээ
Монголтранс ХХК нь олон төрлийн төслийн болон хэтрүү овортой, хүнд ачааны тээврийн ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай. Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хэд хэдэн үйлдвэр төслийн ажлын тээврийг гүйцэтгэсэн. Овор ихтэй, тээвэрлэхэд хүндрэлтэй ачааны тээвэр хийх бол бидэнд хандаж хүндрэлтэй асуудлаа шийдэх боломжтой.
Тээврийн тэрминал
Монгол улсдаа хамгийн том талбайтай гаалийн хяналтын бүсийн нэгээр тооцогддог, гаалийн нэг цэгийн үйлчилгээ, чингэлэг, ачааны автомашины рентген байгууламж, ачиж буулгах цогц логистик системтэйгээр үйлчилж буй тул таны цаг хугацаа зардлыг хэмнэнэ.
20 болон 40 тоннын чингэлэгээр, хүнд болон хэтрүү овортой ачаа, хөргөлтөнд байх болон тусгай нөхцөлтэй, аюултай бүх төрлийн ачааг найдвартай тээвэрлэхээс гадна терминал ложистикийн талбайд 25тн даацтай автокран, 1-3, 5 тн даацтай автоачигч, 32тн даацтай гүүрэн кран байгаа.