Мэндчилгээ

2026-07-09БусадМэдээ мэдээлэл

SaihanNaadaarai

Мэндчилгээ

2026-07-09 БусадМэдээ мэдээлэл

Эрхэм хүндэт харилцагч хамтран ажиллагч байгууллага та бүхэндээ үндэсний их баярын наадмын мэндийг өргөн дэвшүүлэе!

Хөх тэнгэрээ шүтсэн, хүлэг морио дээдэлсэн, хүчит бөхчүүдээ алдаршуулсан дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Элэг нэгт Монгол түмэн минь дэлгэр зуны нартай өдрүүдэд дүүрэн жаргалтай, дуутай хууртай, сайхан наадаарай!

Уясан морьд нь урамтай хурдалж, унасан хүүхдүүд нь цогтой цэлмэг, унаган хүлгийнх нь туурай бүрээс цагаан тоос босож, айраг түрүүний баяраар дүүрэн наадаарай.

Дэвжээ цалгиасан хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгширч, уран мэхээр наадамчин олноо баясган, Монгол эрийн жудаг, золбоог дэлхийгээр нэг тунхаглах болтугай. Хүчтний дэвжээ ивээх болтугай!”

Эрхий мэргэн харваачдын сум нь мэргэн, уухай дуу нь цээжтэй, нум сумынх нь хөвч чанга байж, эрхийвч дундаас нь цэц ургах болтугай.