“Transport Logistic Shanghai” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
2026-07-01 Мэдээ мэдээлэл
Манай хамт олон БНХАУ-н Шанхай хотноо зохион байгуулагдсан “Transport Logistic Shanghai” олон улсын ложистик, тээвэр, нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн ложистикийн салбарын тэргүүлэгч компаниуд, үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгийн онцлох үзүүлэлтүүд:
- 50,000 м² үзэсгэлэнгийн талбай
- 57 улс, бүс нутгийн 939 оролцогч байгууллага
- 121 улс, бүс нутгаас 47,031 зочид, төлөөлөгчид
- Нийлүүлэлтийн сүлжээ, ногоон ложистик, дижитал шилжилт, интермодал тээврийн чиглэлээр 26 салбар арга хэмжээ зохион байгуулагдсан.
Үзэсгэлэнгийн үеэр манай компанийн төлөөлөгчид олон улсын түнш байгууллагуудтай уулзаж, салбарын шинэ технологи, үйлчилгээ, шийдлүүдтэй танилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг судаллаа.
Бид олон улсын шилдэг туршлага, шинэлэг шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, харилцагчдадаа илүү найдвартай, үр ашигтай ложистикийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажилласаар байх болно.






















