📢 МЭДЭЭЛЭЛ
2026-05-20 Мэдээ мэдээлэл
“Монголтранс” ХХК нь MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээгээ амжилттайгаар 2 жилийн хугацаатай сунгууллаа.
Энэхүү баталгаажуулалт нь манай байгууллага үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэн, тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллаж буйг баталгаажуулж байна.
Бид цаашид ч чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хариуцлагатайгаар ажиллах болно.
“Монголтранс” ХХК
Чанартай үйлчилгээ — Итгэлтэй хамтын ажиллагаа








