Таны найдвартай
Тээвэр логистикийн салбартаа манлайлж, хэрэглэгчийг дээдэлж чанартай хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх.
Өөрийн салбар зам, вагон буулгах тавцан, 32 тн-ын 2 гүүрэн кран, вандан кран. Хүнд даацын тээврийн автомашин, дулаан граш, халаалтгүй агуулах. Гаалийн рентген.
ЯАГААД МОНГОЛТРАНС ХХК?
Төмөр замын магистрал шугам дагуух байршил
Том талбай, хоёр талын орц, гарц, өөрийн агуулах
34 жилийн туршлага, хосолсон мэргэжилтэй ажилчид
Орчин үеийн тоног төхөөрөмж, санхүүгийн ERP систем
Гаалийн рентген, үнээр өрсөлдөх чадвар
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1995, 1997, 1998: Дэлхийн чанарын байгууллагаас “Алтан Цом” шагнал
ISO 9001:2015: Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн
КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА
Анх 1990 онд УБТЗ -ын Хэрэг эрхлэх газрын бүтцэд “ Монгол тээх ” пүүсийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь одоогийн Монголтранс ХХК-ний үндэс суурь болсон юм.
“ Монгол тээх ” пүүс нь бие даасан үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар 1991 онд олон улсын тээвэр зуучийн “ Монголтранс ” компани болон байгуулагдсан юм.
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Олон улсын тээвэр үйлчилгээний “Монголтранс” ХХК 1991 онд байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш тээврийн салбарт үйл ажиллагааг жигд тогтвортой явуулж байгаа хамт олон.
Бид цаашид үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс гаалийн баталгаат агуулах, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, агуулах зэргийг барьж байгуулах шатандаа явж байна.
ТООТ БАРИМТУУД
ОНД БАЙГУУЛАГДСАН
Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв
НИЙТ М2 ТАЛБАЙ
43000м2 талбайд хоосон чингэлэг 1000ш байрлуулах боломжтой
ВАГОН ӨДӨРТ
2 салбар төмөр замаар өдөртөө 80 вагон (боловсруулах боломжтой)
М2 ГААЛИЙН ТАЛБАЙ
Гаалийн хяналтын бүсийн 7000м2 талбайд 500-800ш контейнерийн боловсруулалт хийгдэнэ
1990 онд Улаанбаатар Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газрын бүтцэд “Монгол Тээх” пүүс нэртэйгээр байгуулагдсан нь “Монголтранс” ХХК-ийн үндэс суурь болсон юм. 34 жилийн турш тасралтгүй хөгжсөөр бид тээвэр ложистикийн салбарт манлайлагч болж, Монгол Улсын эдийн засаг, худалдааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Гадаад орны 20-иод пүүс компанитай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллаж эхлэв.
Япон улсын компаниудтай ажил төрлийн холбоо тогтоож Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөлд оролцож барилгын материал, тоног төхөөрємжийг суурилуулах тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулсан.
Буянт-Ухаагийн нисэх буудлын өргөтгөл, Улаанбаатар-Эрдэнэ сумын авто замын байгууламжийн төсөл, II, III, IV цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ачааны тээвэрлэлтийг гүйцэтгэв.
Хотын нийтийн тээврийн 120 автобус, нийгмийн халамжийн бага оврын машиныг оруулж хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн.
Англи болон Финланд улсаас комбайн болон тоног төхөөрөмжийн тээвэр.
Багануур дахь нүүрсний уурхайн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.
Казакстан улсаас 8000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэсэн.
Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд 7 аймгийн51 сумын төвд суурилуулах 120 дизель станцын тээвэрлэлтийг зуучлан зохион байгуулж хэрэглэгчдэд хүргэж өгөх ажлыг хийсэн. Газар тариаланг дэмжих KR-2 төслийн тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Финлянд улсаас 40 орчим тракторыг тээвэрлэн оруулж ирсэн. НҮБ-аас буцалтгүй тусламж болгосон 30 мянган тонн тэжээлийг хөдөөгийн сумдад хүргэх ажлыг гүйцэтгэв.
Шивээ овоо дахь нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэв.
Тахь тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв.
25000 тонн улаан буудайн тээврийг хийж гүйцэтгэв.
Тайваниас 7000 тонн цагаан будааны тээврийг хийж гүйцэтгэв.
Австралийн Рок ойл компанийн нефтийн хайгуул олборлолтын иж бүрэн тоног төхөөрөмж, овор хэтэрсэн 35 вагон ачааг Казакстан улс руу тээвэрлэсэн.
Оюу толгой төслийн ачааг Хятадын Ганц мод боомтоор дамжуулан Гашуун сухайтын боомтоор авто тээврээр тээвэрлэсэн.
Чойрын авто замын тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.
Дотоодын хүнс, барилгын салбарын томоохон импортлогч болон үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийг тогтмол тээвэрлэсэн.
Монгол улсын төмөр замаар хамгийн их ачаа тээвэрлэсэн тээвэр зуучийн компаниар шалгарсан.
НВЦ компанийн Баянчандмань дахь тахианы байр, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.
Багахангайн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, Чойр, Сайншандын салхин сэнсний тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
өшигтийн хөндийн дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмжийн тээврийг хийж гүйцэтгэсэн.