МТЗНХ-ны гишүүдийн FMFF CUP 2026 тэмцээнд Монголтранс ХХК амжилттай оролцлоо
2026-10-29 Мэдээ мэдээлэл
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “FMFF CUP 2026” спортын тэмцээнд Монголтранс ХХК 6 төрлөөр оролцлоо. Тус тэмцээн нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Манай хамт олон FMFF CUP 2026 — БИЛЛИАРДЫН ЭМЭГТЭЙ АНГИЛЛЫН ШИЛДГЭЭР ТОДОРЧ
АЛТ — Монгол Транс Б.ЦАЦРАЛ









