Компанийн 35 жилийн ойн хүрээнд ажилчдаа гадаад аялалд хамрууллаа
2026-04-20 Мэдээ мэдээлэл
Компанийн 35 жилийн ойн хүрээнд нийт ажилчдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хот руу 2026 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд 2 ээлжээр 7 шөнө, 8 өдрийн аялалд амжилттай хамрууллаа.
Аяллын хөтөлбөрийн хүрээнд ажилчид дэлхийн хэмжээний сэдэвчилсэн парк болох Universal Studios Beijing-ээр зочилж, хүн төрөлхтний үнэт өв Цагаан хэрэм-ийг үзэж сонирхон, орчин үеийн архитектурын онцлох бүтээл Бээжингийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн (Шувууны үүр)-тэй танилцлаа. Мөн Бээжингийн амьтны хүрээлэн, Бээжингийн төв телевизийн цамхаг зэрэг үзвэрүүдийг багтаасан өргөн хүрээний аялал болсон юм.
Энэхүү аялал нь ажилчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид ч компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх болно.









