Нийгмийн хариуцлагийн хүрээнд Монголтранс ХХК-ийн ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа
2026-04-20 Мэдээ мэдээлэл
Компанийн нийт ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх зорилгоор 2026 оны эрт илрүүлгийн үзлэгийг 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үзлэг нь ажилчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ гэдэг нь тухайн хүнд аливаа өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө буюу өвчний эрт үед, эмчлэх боломжтой үе шатанд өвчнүүдийг оношлох цогц үйл явцыг хэлдэг.






