Warning: Undefined array key "WP_Widget_Recent_Comments" in /home/mongoltrans/public_html/wp-content/themes/cargo/functions.php on line 101
Ganaa – Монголтранс ХХК
SaihanNaadaarai

Эрхэм хүндэт харилцагч хамтран ажиллагч байгууллага та бүхэндээ үндэсний их баярын наадмын мэндийг өргөн дэвшүүлэе!

Хөх тэнгэрээ шүтсэн, хүлэг морио дээдэлсэн, хүчит бөхчүүдээ алдаршуулсан дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Элэг нэгт Монгол түмэн минь дэлгэр зуны нартай өдрүүдэд дүүрэн жаргалтай, дуутай хууртай, сайхан наадаарай!

Уясан морьд нь урамтай хурдалж, унасан хүүхдүүд нь цогтой цэлмэг, унаган хүлгийнх нь туурай бүрээс цагаан тоос босож, айраг түрүүний баяраар дүүрэн наадаарай.

Дэвжээ цалгиасан хүчит бөхчүүдийн бяр мэх нь тэгширч, уран мэхээр наадамчин олноо баясган, Монгол эрийн жудаг, золбоог дэлхийгээр нэг тунхаглах болтугай. Хүчтний дэвжээ ивээх болтугай!”

Эрхий мэргэн харваачдын сум нь мэргэн, уухай дуу нь цээжтэй, нум сумынх нь хөвч чанга байж, эрхийвч дундаас нь цэц ургах болтугай.


viber_image_2026-07-01_16-34-02-005
viber_image_2026-07-01_16-34-02-162
viber_image_2026-07-01_16-26-11-112
viber_image_2026-07-01_16-34-02-373
viber_image_2026-07-01_16-34-02-407
viber_image_2026-07-01_16-34-02-340
viber_image_2026-07-01_16-34-01-973
viber_image_2026-07-01_16-27-23-854
viber_image_2026-07-01_16-27-24-182
viber_image_2026-07-01_16-34-02-291
viber_image_2026-07-01_16-34-01-990
viber_image_2026-07-01_16-34-02-315
viber_image_2026-07-01_16-40-53-795
viber_image_2026-07-01_16-40-58-986
viber_image_2026-07-01_16-40-59-037
viber_image_2026-07-01_16-40-58-962
viber_image_2026-07-01_16-40-58-935

Манай хамт олон БНХАУ-н Шанхай хотноо зохион байгуулагдсан “Transport Logistic Shanghai” олон улсын ложистик, тээвэр, нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн ложистикийн салбарын тэргүүлэгч компаниуд, үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн онцлох үзүүлэлтүүд:
  • 50,000 м² үзэсгэлэнгийн талбай
  • 57 улс, бүс нутгийн 939 оролцогч байгууллага
  • 121 улс, бүс нутгаас 47,031 зочид, төлөөлөгчид
  • Нийлүүлэлтийн сүлжээ, ногоон ложистик, дижитал шилжилт, интермодал тээврийн чиглэлээр 26 салбар арга хэмжээ зохион байгуулагдсан.

Үзэсгэлэнгийн үеэр манай компанийн төлөөлөгчид олон улсын түнш байгууллагуудтай уулзаж, салбарын шинэ технологи, үйлчилгээ, шийдлүүдтэй танилцан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг судаллаа.

Бид олон улсын шилдэг туршлага, шинэлэг шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, харилцагчдадаа илүү найдвартай, үр ашигтай ложистикийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажилласаар байх болно.


viber_image_2026-05-25_11-29-17-112
viber_image_2026-05-25_11-29-17-073
viber_image_2026-05-25_11-29-17-014
viber_image_2026-05-25_11-29-17-049
viber_image_2026-05-27_10-33-54-244

Олон улсын тээвэр зууч, ложистикийн салбарын тэргүүлэх төлөөллүүд цугласан “Ложистик Форум 2026”-д манай баг хамт олон амжилттай оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар санал солилцлоо.

Бид харилцагчиддаа илүү шуурхай, найдвартай, цогц үйлчилгээг хүргэх, тэр дундаа гаалийн бүрдүүлэлт болон терминалын үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахын төлөө үргэлж шинэчлэгдэж, тасралтгүй хөгжсөөр байна.

Цаашид ч харилцагчдадаа илүү найдвартай, шуурхай, ухаалаг ложистикийн шийдлийг хүргэхийн төлөө ажиллах болно.

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа!