163655-1200x1295.jpg

Сайн байцгаана уу, эрхэм харилцагчидаа.
Бид Европын томоохон хотууд болох Итали, Польш, Герман, Латви, Литви, Бельги -с Улаанбаатар руу түүвэр ачааны тээвэрлэлтийг тогтмол зохион байгуулж байна. Польш-д гаалийн баталгаат агуулахтай тээврийн компани-тай хамтарч ажилладаг бөгөөд цуглуулсан ачааг Улаанбаатар хотод Монголтранс ХХК-ийн терминал дээр тээвэрлэн авчирч олголт хийж байна.

Ачаа дүүргэлт: 25 хоног
Ачаа ирэх хугацаа: 14-20 хоног

Улаанбаатар-т ачаа ирмэгц та дараах үйлчилгээг нэг дор авах боломжтой.
📌Гаалийн бүрдүүлэлт
📌Хот доторх болон орон нутгийн хүргэлт
📌Ачаа хадгалалт
📌Ачаа ачих буулгах үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг үзүүлэхэд бид бэлэн байна.

Доорх утсанд холбогдон үнийн санал авах боломжтой байгаа шүү🤗
Холбогдох утас: 75990088-1, 94008732, 94018732, 94048732


Монголтранс ХХК-ийн 35 жилийн ойн хүрээнд бид хэрэглэгч, харилцагчид болон гадаадаас ачаа бараа импортлох сонирхолтой хүн бүрт зориулан MTC Podcast-ийг бэлтгэн хүргэж байна. Манай подкастаар тээвэр, логистик, импортын талаарх хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг энгийн ойлгомжтой байдлаар хуваалцах болно. Та бүхэн манай сувгийг дагаж, шинэ дугаар бүрийг хамтдаа үзээрэй.


зураг2
зураг3
Зураг 4
viber_image_2026-04-28_17-24-56-551

Компанийн 35 жилийн ойн хүрээнд нийт ажилчдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хот руу 2026 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд 2 ээлжээр 7 шөнө, 8 өдрийн аялалд амжилттай хамрууллаа.
Аяллын хөтөлбөрийн хүрээнд ажилчид дэлхийн хэмжээний сэдэвчилсэн парк болох Universal Studios Beijing-ээр зочилж, хүн төрөлхтний үнэт өв Цагаан хэрэм-ийг үзэж сонирхон, орчин үеийн архитектурын онцлох бүтээл Бээжингийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн (Шувууны үүр)-тэй танилцлаа. Мөн Бээжингийн амьтны хүрээлэн, Бээжингийн төв телевизийн цамхаг зэрэг үзвэрүүдийг багтаасан өргөн хүрээний аялал болсон юм.
Энэхүү аялал нь ажилчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид ч компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх болно.


492025676_122205200468150018_2391254439401225387_n-1200x444.png

Компанийн нийт ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнийг эрт илрүүлэх зорилгоор 2026 оны эрт илрүүлгийн үзлэгийг 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үзлэг нь ажилчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд идэр залуу чийрэг биеэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ гэдэг нь тухайн хүнд аливаа өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө буюу өвчний эрт үед, эмчлэх боломжтой үе шатанд өвчнүүдийг оношлох цогц үйл явцыг хэлдэг.