viber_image_2026-05-25_11-29-17-112
viber_image_2026-05-25_11-29-17-073
viber_image_2026-05-25_11-29-17-014
viber_image_2026-05-25_11-29-17-049
viber_image_2026-05-27_10-33-54-244

Олон улсын тээвэр зууч, ложистикийн салбарын тэргүүлэх төлөөллүүд цугласан “Ложистик Форум 2026”-д манай баг хамт олон амжилттай оролцож, салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар санал солилцлоо.

Бид харилцагчиддаа илүү шуурхай, найдвартай, цогц үйлчилгээг хүргэх, тэр дундаа гаалийн бүрдүүлэлт болон терминалын үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахын төлөө үргэлж шинэчлэгдэж, тасралтгүй хөгжсөөр байна.

Цаашид ч харилцагчдадаа илүү найдвартай, шуурхай, ухаалаг ложистикийн шийдлийг хүргэхийн төлөө ажиллах болно.

Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа!


viber_image_2026-05-20_13-50-48-617
viber_image_2026-05-20_13-50-52-578
viber_image_2026-05-20_13-50-50-601
viber_image_2026-05-20_13-50-53-556
viber_image_2026-05-20_13-50-49-619
viber_image_2026-05-20_13-50-41-497
viber_image_2026-05-20_13-50-44-521
viber_image_2026-05-20_13-50-40-565
viber_image_2026-05-20_13-50-47-641
viber_image_2026-05-20_13-50-46-649
viber_image_2026-05-20_13-50-51-589
viber_image_2026-05-20_13-50-56-472

2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан “Монголтранс ХХК”-ийн ажилчдын спорт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь ажилчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, шилжин явах цомын эзэн болсон баг болон бусад багууд хамт олонд баяр хүргэе.


Certified temdeg all
viber_image_2025-06-12_16-07-15-540
Screenshot 2026-05-19 173140

“Монголтранс” ХХК нь MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээгээ амжилттайгаар 2 жилийн хугацаатай сунгууллаа.

Энэхүү баталгаажуулалт нь манай байгууллага үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэн, тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллаж буйг баталгаажуулж байна.

Бид цаашид ч чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хариуцлагатайгаар ажиллах болно.

“Монголтранс” ХХК
Чанартай үйлчилгээ — Итгэлтэй хамтын ажиллагаа


зураг2
зураг3
Зураг 4
viber_image_2026-04-28_17-24-56-551

Компанийн 35 жилийн ойн хүрээнд нийт ажилчдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хот руу 2026 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд 2 ээлжээр 7 шөнө, 8 өдрийн аялалд амжилттай хамрууллаа.
Аяллын хөтөлбөрийн хүрээнд ажилчид дэлхийн хэмжээний сэдэвчилсэн парк болох Universal Studios Beijing-ээр зочилж, хүн төрөлхтний үнэт өв Цагаан хэрэм-ийг үзэж сонирхон, орчин үеийн архитектурын онцлох бүтээл Бээжингийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн (Шувууны үүр)-тэй танилцлаа. Мөн Бээжингийн амьтны хүрээлэн, Бээжингийн төв телевизийн цамхаг зэрэг үзвэрүүдийг багтаасан өргөн хүрээний аялал болсон юм.
Энэхүү аялал нь ажилчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид ч компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх болно.


mongolia_mining_260415
Экспо зураг
viber_image_2026-04-16_15-44-19-252
viber_image_2026-04-16_15-44-19-076
viber_image_2026-04-16_15-44-19-136
viber_image_2026-04-16_15-44-19-263
viber_image_2026-04-16_15-44-19-698
viber_image_2026-04-16_15-44-15-522
МОНГОЛТРАНС ХХК – Олон улсын тээвэр зууч
Овор ихтэй, хүнд даацын ачаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн тээвэр нь өндөр нарийвчлал, туршлага шаардсан ажил байдаг. Бид таны ачааг:
✔ Аюулгүй
✔ Саадгүй
✔ Найдвартай
Зорьсон газарт нь хүргэх цогц шийдлүүдийг санал болгож, газар дээр нь танилцуулах болно. 🫡
📅 2026 оны 4 сарын 15–17
📍 J10 хэсэг
Та бүхнийг хүрэлцэн ирж, бидэнтэй уулзахыг урьж байна!